"ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЦАХИМ ХУРАЛ ЯВАГДЛАА.
Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын алба, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан цахим хурал явагдлаа.
Хуралд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны дарга, ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, ТЦА-ны дарга, Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал нар цахимаар оролцож арга хэмжээний чиглэлээр хариуцсан алба хаагчдад ажлын үүрэг чиглэл өглөө.