/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / "ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ" СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ" СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны А/254 дугаар тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн талаар статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журмыг хэрэгжүүлэх ажиллагаанд оролцогч #төрийн болон #төрийн_бус байгууллагуудын ажилтан #алба_хаагчдын мэдлэг, #ур_чадварыг дээшлүүлэх, #уялдаа холбоог #сайжруулах сургалтыг бүсчилсэн хэлбэрээр тус аймгийн Сайншанд хотноо Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн чиглэл хариуцсан алба хаагчдыг оролцуулан зохион байгууллаа.
4 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
Сургалтыг нээж Цагдаагийн ерөнхий газрын НХЖХОНАБХА-ны дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Амарсанаа, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч Б.Даваахүү нар оролцож, үг хэлж, суралцагч нарт амжилт хүссэн.
Сургалтаар "Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт, олон улсын харилцаа", Хохирогч, хүчирхийлэгчийн сэтгэл зүйн онцлог", "Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийн шалтгаан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал", "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, хамтарсан багийн ажиллагаа", "Хүүхэд хамгаалал", "Цагдаагийн алба хаагчийн сэтгэл зүйн онцлог, стрессээс гарах арга" зэрэг сэдвүүдийн хүрээнд сургагч багш нар сургалт орлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна