/ / Дорноговь аймгийн Цагдаагийн газар жилийн эцсийн тайлангийн хурал зөвлөгөөнөө хийлээ

Дорноговь аймгийн Цагдаагийн газар жилийн эцсийн тайлангийн хурал зөвлөгөөнөө хийлээ

Та бүхний амарыг эрье.
12 сарын 18-19ны өдрүүдэд Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрч буй 2014 оныхоо ажлын тайлан, төлөвлөгөөгөө дүгнэж ирэх оныхоо ажил үйлсийг тэгшитгэж ном гүрэм хурсан өдрүүд өнгөрлөө. Өнгөрч буй ондоо бид ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө олон ажлуудыг хийж бүтээж, амар амгалан амьдралын баталгааг хангаж үйл ажиллагааны биелэлтүүд төлөвлөгөөний дагуу 100 хүртэл хувиар үнэлэгдсэн ололт амжилт, ажил үйлсийн бүтээмж арвин он өнгөрлөө.
Энэ өдрүүдэд мөн олон алба хаагчид бүтэн жилийн үйл ажиллагаагаа дүгнүүлж, шагнал урамшууллын хур бууж, манай хамт олон бүгд сэтгэл тэнэгэр шинэ оноо угтаж байна.
Ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлсан алба хаагчид:
2014 оны 12 сарын 13-ны өдөр Тайвань Улсын YIAPAN хотноо зохион байгуулагдсан "Ази тивийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээн"-д амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн саатуулах байрны их эмч В.Отгонтуулыг мөнгөн шагналаар шагнав. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи зүтгэл гарган ажилласан Замын-Үүд сумын засаг дарга М.Баянмөнх, Өргөн сумын ИТХ-ын дарга Ц.Мөнхдаваа нарыг Өргөмжлөл мөнгөн шагналаар, мөн Олон нийтийн цагдаагийн ажилтан А.Лувсантаян, Б.Цэндмаа нарыг тус бүр Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Үүрэг гүйцэтгэлийн үр дүнгээр Цагдаагийн газрын "2014 оны Шилдэг хамт олон"-оор Нийтийн хэв журам хамгаалах тасгийг шалгаруулж "Өргөмжлөл" мөнгөн шагналаар, 2014 оны үр дүнгийн гэрээгээр Цагдаагийн газрын "Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч"-аар шалгарсан Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч П.Алтанцэцэгийг Өргөмжлөл, нэг сарын цалинг 1 дахин нэмж олгов.

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ АЛБА ХААГЧДЫН НЭРС
Ажил мэргэжлийн шилдэг эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад Ч.Ганзориг
Ажил мэргэжлийн шилдэг мөрдөн байцаагч, Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, Цагдаагийн ахмад Б.Солонго
Ажил мэргэжлийн шилдэг хэсгийн төлөөлөгч, Хатанбулаг сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад Б.Болд-Эрдэнэ
Ажил мэргэжлийн шилдэг цагдаа-зохицуулагч, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад Н.Гүрдорж
Ажил мэргэжлийн захиргааны шилдэг ажилтан, Бичиг хэргийн эрхлэгч бичээч, Цагдаагийн ахлагч С.Буян-Ундрах
Ажил мэргэжлийн шилдэг хэв журмын цагдаа, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч М.Эрдэнэбилэг
Ажил мэргэжлийн аварга цагдаа-жолооч, Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн жолооч Цагдаагийн ахлах ахлагч С.Од-Эрдэнэ нар тус бүр нэг сарын үндсэн цалингаар урамшуулав.

2014 ОНД ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГЭЭР "А" ДҮГНЭГДСЭН АЛБА ХААГЧИД
Мөрдөн байцаагч, Цагдаагийн ахмад Э.Гомбо
Хатанбулаг сум дахь цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч М.Энхбаяр
Дэлгэрэх сумын цагдаа, Цагдаагийн дэд ахлагч Ч.Наранбат
Зүүнбаян багийн цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч Н.Гүрдорж нарыг тус бүр үндсэн цалингийн 70%-иар шагнаж урамшуулав.

12 сарын 20-ны өдөр Цагдаагийн газрын шилжин явах цомын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шилжин явах цомын эзэн болов.

АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна