/ Мэдээ мэдээлэл / Гэмт хэргийн мэдээ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ 01-Р САРЫН 10-16НЫ ӨДРИЙН ХЭВ ЖУРМЫН МЭДЭЭ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ 01-Р САРЫН 10-16НЫ ӨДРИЙН ХЭВ ЖУРМЫН МЭДЭЭ

Шуурхай удирдлагын албанд иргэд аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийт 28 дуудлага мэдээлэл хүлээн авч ажилласнаас   29  дуудлага мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй, 19  дуудлага мэдээлэл нь захиргааны  зөрчлийн  шинжтэй дуудлага мэдээлэл байлаа. Жижүүрийн томилгоонд заагдсан бэлэн байдлын бүрэлдэхүүнийг жижүүрийн офицерууд удирдан зохион байгуулж дуудлага мэдээлэлд түргэн шуурхай ажиллуулж,  цагдаагийн газрын удирдлага болон алба хаагчдад танилцуулан, удирдлагаас өгсөн үүргийн дагуу зохих арга хэмжээг авч хууль, тогтоомжийн дагуу  түргэн шуурхай шалгаж  шийдвэрлэн ажилласан.

Гэмт хэргийн шинжтэй 10 дуудлага мэдээллийг хэргийн өнгөөр нь авч үзвэл: Иргэдийн өмчийн хулгай-5, ХАБЖЭГХ-1, булаалт-2, ИЭЧЭМЭГХ-2 тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийг үйлдэгдсэн цагаар нь авч үзвэл: 06-14 цагийн хооронд 3 гэмт хэрэг, 14-19 цагийн хооронд 2 гэмт хэрэг, 19-22 цагийн хооронд 1, 22-06 цагийн  хооронд 4 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна