/ Тусгай зөвшөөрөл / Галт зэвсэг, сум / ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮД 2015.12.18 ХҮРТЭЛ ГАЛТ ЗЭВСЭГЭЭ БҮРТГЭЛД ХАМРУУЛААРАЙ.

ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮД 2015.12.18 ХҮРТЭЛ ГАЛТ ЗЭВСЭГЭЭ БҮРТГЭЛД ХАМРУУЛААРАЙ.

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГАЛТ ЗЭВСГИЙГ БҮРТГЭХ

Цагдаагийн байгууллага иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг бүртгүүлэхээр ирүүлсэн дараах баримт, бичгийн бүрдлийг хянаж, хүлээн авна:

а/галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл, хуулийн этгээдийн албан ёсны хүсэлт;

б/иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;  

в/өмчлөгчийн сүүлийн 3 сард авахуулсан 3х4 хэмжээний цээж зураг 3 хувь;

г/бүртгэлийн хураамж, гэрчилгээний болон  ял шийтгэлтэй эсэх талаарх цагдаагийн байгууллагын  тодорхойлолт авах үнийн дүнгийн баримт;

д/спорт-сургалт явуулах тоног төхөөрөмж, байр, байршлыг тодорхойлох зураг;

е/харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдийн гэрээт харуул, хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

ж/бүртгүүлэх галт зэвсгийг авчирч, тухайн галт зэвсгийн 2 ширхэг сумны хонгио, хошууг битүүмжлэн, бүртгэлийн картын дагалдах хуудсыг хавсаргасан байх;

з/цуглуулга, үзмэр, урлагийн тоглолтын зориулалтаар өмчлөх галт зэвсгийг хөнөөх чадваргүй болгосон байх.

ГАЛТ ЗЭВСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ХОРИГЛОХ ЗҮЙЛ 

Галт зэвсэг өмчлөх хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд дараах шаардлага тавина:

а/18 нас хүрсэн Монгол Улсын иргэн;

б/хуулийн этгээд бол эрх зүйн чадамжтай байх;

в/галт зэвсгийг хадгалах сейф, эсхүл гохны түгжээтэй байх;

г/хуульд заасан эрхийнхээ дагуу 1 удаа 1 галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэхдээ өөрийн нэр дээр улсын хилээр оруулж ирсэн байх;

д/Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт, эсхүл галт зэвсэг ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт шийтгэгдэж, ял шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй, архаг архичин, мансуурах донтой гэж шүүхээс зарлагдсан хүнд галт зэвсэг эзэмших, ашиглах, өмчлөх гэрчилгээ олгохгүй. Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор хүнд, онц хүнд гэмт хэрэг, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг  үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй хүний галт зэвсэг өмчлөх эрхийг хязгаарлаж болохгүй.

 

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна