/ Мэдээ мэдээлэл / Гэмт хэргийн мэдээ / ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ

ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ

1. Аймаг орон нутгийнхаа эрүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж хулгайлах төрлийн гэмт хэргийн гаралт ихтэй, дэд бүтэц хөгжсөн. хүн ам ихээр төвлөрсөн тус аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт сумдад "ИЛРҮҮЛЭЛТ" хэсэгчилсэн арга хэмжээг тус цагдаагийн газрын МХГХТ хэсгийн дарга, цагдаагийн хошууч У.Намхайбудаар ахлуулсан ажлын хэсгийг томилон ажиллуулахад нууц далд аргаар, бүлэн зохион байгуулалттай үйлдэгдсэн 18.2 сая төгрөгний хохиролтой 2 бүлэг бөөгнөрөлийн 11 хүнд холбогдох 21 тооны бод, 28 тооны бог малнуудыг бэлчээр дээрээс автомашин, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан 14 удаагийн гэмт үйлдлийг илрүүлэн шалгаж ажиллаж байна.

2. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2-р багийн нутаг "Өнгөт" гэдэг газарт 2016.05.16-ны өдрийн 16 цаг 10 минутанд иргэн "Б"-нь мотоциклтой явж байгаад онхолдож ухаагүй байж байгаад сумын эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барлаа гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны 7052102 тоот дугаарын утсанд ирүүлснийг хүлээн авч ажлын хэсэг томилогдон хойшлуулшгүй ажиллагаа явуулж ажиллахад эрхэлсэн тодорхой ажилгүй тус сумын иргэн "Э" гэгч нь хохирогч "Б"-г хувийн сэдэлтэйгээр зодож танхайран амь насыг нь хохироосон хүнд ноцтой гэмт хэргийг үйлдсэн болохыг мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ө.Ариунбатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нөхөн илрүүлж мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна