/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРОГСДЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРОГСДЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

 Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөрийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гаригт дэлхий даяар зохион байгуулан тэмдэглэн явуулдаг. Дорноговь аймагт энэ өдрийг 11 сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Энэ өдрийг тэмдэглэн явуулах гэж байгааг иргэд, олон нийтэд хүргэх, зам тээврийн ослын хор хохирлыг ойлгуулах, таниулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийн том оврын автобусуудын урд талд баннер хадаж Сайншанд сумаар хөдөлгөөнд оролцуулах, орон нутгийн телевизүүдээр осол хэргээс урьдчилан сэргийлэх утгатай шторк, сэрэмжлүүлэг, кино үзүүлэх, ноцтой осол, хэргийг харуулсан зурагт самбарыг гаргах, шторк сэрэмжлүүлгийг LED дэлгэцүүдээр гаргах, зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэн хийдийн лам нараар ном уншуулах, зул өргөх, хохирсон иргэдийн төлөөлөл, ослын үр дагаврыг арилгахад хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, “Автомашины цуваа”, явуулах, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч иргэд олон нийтэд мэдээлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Манай улсын хувьд зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, осол хэргийн үр дагавар нь маш хүнд, хохирогсдын ар гэрийнхэнд нөхөж баршгүй уй гашуу авчирдаг, амьдралын нөхцөл эрс дордоход хүргэж байдаг тул амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд улсын хэмжээнд 3 дахь жилдээ зохион явуулж байна.

Дорноговь аймгийн хувьд 2016 оны эхний 10 сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 44 гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.25 хувиар буурсан үүнээс нас барсан 25 хүн энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.4 хувиар, гэмтсэн 43 хүн байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.6 хувиар буурсан хэдий ч нэг ослоос болж 2 ба түүнээс дээш хүн нас барсан тохиолдол олон буюу нийт нас барсан ослын 30 хувийг эзэлж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна