/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН 2016 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨ ХИЙЛЭЭ.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН 2016 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨ ХИЙЛЭЭ.

Цагдаагийн газар нь 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болон сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг 12 сарын 28-ны өдөр хийлээ. Тус хурлын үеэр цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг нийт алба хаагчдад танилцуулж ололт амжилт, алдаа дутагдалын талаар хэлэлцэн, 2017 онд анхаарах ажил арга хэмжээний талаар хэлтэс, тасаг, хэсгийн дарга нарт болон нийт алба хаагчдад үүрэг чиглэл өгсөн.

Мөн сахилгын зөрчил гаргасан алба хаагчид гаргасан алдаа дутагдлын байдал түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар алба хаагчдад танилцуулав.

Зөвлөгөөний үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух”-аар цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ш.Эрдэнэцогт, ЦЕГ-ын “Хүндэт жуух-аар дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганцоож, ЦЕГ-ын “Баярын бичиг”-ээр Иххэт сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Ёндондүвжир, НХЖХА-ны “Баярын бичиг”-ээр Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Өлзийсүрэн, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Б.Отгонцэрэн, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ч.Ууганбаяр, Залуучуудын холбооны “Цэргийн алдар” медалиар хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Д.Мөнхбаясгалан нар тус тус шагнагдсаныг гардуулав.

ЦЕГ-ын даргын 2014 оны 485 дугаар тушаалаар батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтанд 2016 оны 11 дүгээр сард хамрагдан тэнцэж цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 119 дугаар тоот тушаалаар томилогдсон 14 иргэнд гэрчилгээ гардуулж гэрээ байгуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна