/ / ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ИРГЭДЭД ТАЙЛАГНАЛАА

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ИРГЭДЭД ТАЙЛАГНАЛАА

Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ийн дагуу Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар нь 2016 оны үйл ажиллагаагаа “Иргэний зөвлөл” болон Сайншанд сумын иргэдэд 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Саран хөхөө  театрт тайлагналаа.  

Тус үйл ажиллагаанд Цагдаагийн албаны тухай хуулинд заасны дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн дарга Ш.Энхбаяр болон зөвлөийн гишүүд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа нар урилгаар оролцлоо.

Арга хэмжээний үеэр цагдаагийн байгууллагын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилладаг зарим иргэдийг цагдаагийн газрын даргын баярын бичигээр шагнаж, тайлангийн үйл ажиллагааны дараа ЦЕГ-ын Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны төвийн “Сүлд чуулга”-ын уран бүтээлчид урлагийн тоглолт хийсэн. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна