/ / ХУУЛЬ САХИУЛАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО.

ХУУЛЬ САХИУЛАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО.

Хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын "Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт" 2017.02.03-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Сургалтад аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг болон аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатын товчоо, аймаг дахь Хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төвийн хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилтан, албан хаагчид оролцлоо.

Мөн сургалтаар орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, шинээр батлагдсан хууль тогтоомж, эрх зүйн мэдээлэл хүргэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар мэдээлэл сургалт хийгдэж, сургалтын дараагаар аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын төрийн албан хаагчдад үүрэг чиглэл өгсөн юм.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна