/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдад цагдаагийн цол олгох, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр аймгийн төв талбайд зохион байгуулав.

Уг арга хэмжээнд  аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу, нарын зочид уригдан ирж оролцлоо.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/291-р тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”, “Баярын бичиг”-ээр  4 алба хаагч, дэд хурандаа цолоор 1, хошууч цолоор 5, ахмад цолоор 6, ахлах дэслэгч цолоор 4, ахлах ахлагч цолоор 3, нийт 19 алба хаагчийг хугацааны цолоор шагнагдсаныг гардуулан олгов.

Арга хэмжээний үер Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор орон нутгийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн газарт 2 ширхэг суудлын автомашин, 6 ширхэг мотоцикль, 2 ширхэг тээврийн хэрэгслийн хурд хэмжигч төхөөрөмжийг гардуулж хүлээлгэн өгсөн.

 Цагдаагийн ерөнхий газрын шагналаар болон цол шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна