/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал /

Аймгийн орон нутгийн төсвөөс 250 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэний дагуу эрүүлжүүлэх байр барих сонгон шалгаруулалтанд Улаанбаатар хотын “Зэс орд” ХХК шалгарч, 2013 оны 5 дугаар сарын 1-нээс барилга угсралтын ажил эхлэн 2013.10.18-ны өдөр ашиглалтанд хүлээн авч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 
Цагдаагийн газраас тус байрны засвар үйлчилгээнд анхаарч иж бүрэн телекамер суурилуулан, байгууллагын алба хаагчдын санаачлагаар зөрчил гарган саатуулагдсан, шүүхээр баривчлагдсан иргэдийн ая тухтай орчин нөхцлийг хангах зорилгоор соён гэгээрүүлэх тусгай өрөө гаргаж, шатар даам тоглох, телевизийн нэвтрүүлэг үзэх, салхилуулах, усанд оруулах, хувцас угаах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ном унших номын сантай болгон өрөөнүүдийг стандартад нийцүүлэн тохижууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна