/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал /

“Мал хулгайлах гэмт хэргийн талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах журам” Дорноговь аймгийн ИТХ-ын 2017 оны 82 дугаар тогтоолоор батлагдлаа. 
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай, урьд онд бүртгэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй нуугдмал гэмт хэргийн талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн иргэн, малчдын бүлэгт мөнгөн урамшил олгохоор журамд тусгаад байна. Энэхүү мэдээлэл үндэслэлтэй болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдсон байх шаардлагатай. 
Гэмт хэргийн эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллагаас шалган тогтоож, ажиллагаа явуулж байгаа хэргийн талаар мэдээлэл өгсөн бол журамд хамаарахгүй. 
Цагдаагийн байгууллага, алба хаагч нь мэдээлэл өгсөн иргэн, малчдын бүлгийн талаарх мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангаж ажиллахаар журамд заасан байна.
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна