/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦУГЛАРАЛТ 2017

ЦУГЛАРАЛТ 2017

Цагдаагийн газрын алба хаагчдын ур чадвар, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг дээшлүүлэх, ажлын идэвх санаачлагыг өрнүүлэх чиглэлээр Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын -Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн НХЖХХ-ийн алба хаагчид, сумдын хэсгийн цагдаа зэрэг 60 алба хаагчид оролцсон сургалт, зөвлөгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Сургалт зөвлөгөөнд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Түвшинбаяр, Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Баянжаргал нар оролцлоо.
Сургалт зөвлөгөөний үеэр цагдаагийн алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар ахлагч бүрэлдэхүүнд чин сэтгэлээсээ зөвлөсөн захидал гардуулан өгч сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж амжилт хүслээ.
Мөн алба хаагчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж энэ удаагийн зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна