/ /

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС 2018

ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ, ТОВЧ ТАЙЛБАР

 

 

Дэвшүүлсэн зорилт: Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, ил тод, шударга, шуурхай, хуульч, ажиллагааг хэвшүүлнэ.

 

Зорилтын тайлбар: Дэвшүүлсэн зорилтыг дор дурдсан утгаар ойлгоно:

 

Удирдах ажилтны манлайлал- Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бүх шатны удирдах ажилтнууд менежментийн аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хууль дээдлэх, Хөдөлмөрийн дотоод журам /код/ чанд мөрдөх, ажил хариуцах, хүнтэй харьцах, бусдыг хүндэтгэх, хүнлэг байх, биеэ зөв авч явах зэргээр хамт олондоо биеэрээ, үйл ажиллагаагаараа үлгэрлэн дууриалал үзүүлэхийг,

 

Алба хаагчдын ажлын хариуцлага: алба хаагч бүр өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнч, хариуцсан ажилдаа эзэн нь байх, ажил үүрэгээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлэхийг,

 

Ёс зүйг дээшлүүлэх-Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цэргийн сахилгын дүрмээр тогоосон ёс зүйн хэм хэмжээг алба хаагч бүр хүндэтгэн сахиж, ажил хэрэгч, соёлч, боловсон харьцааг эрхэмлэж, сахилга, ёс зүйн зөрчил, дутагдал гаргахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажиллагааг,

 

Ил тод –цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа төрийн болон албаны нууцын тухай хууль, бусад хуулиар хориглосноос бусад үйл ажиллагаа ил тод, нээлттэй байлгахыг,

 

Шударга- алба хаагч бүр аливаа улс төрийн нам, эвсэл, бизнесийн болон гэмт бүлэг, бүлэглэлээс ангид байж, хүний эрх, албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, хэнийг ч ялгалгүй хуулийн хүрээнд шударгаар ажиллахыг,

 

Шуурхай- иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг шуурхай хүлээн авч, хуулийн хугацаанд шалган шийдвэрлэх, цагдаагийн байгууллагаас үзүүлэх ажил үйлчилгээг тэгш хүртээмжтэй, цаг алдалгүй хүргэж, төр, иргэд, олон нийтийн итгэл хүндлэлийг хүлээхийг,

 

Хуульч ажиллагаа-хуулийг дээдэлж, хуулиар тогтоосон хэм хэмжээг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, хуулийг зөв хэрэглэх, сурталчлан таниулах, албан үүргээ гагцхүү хуулийн хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг,

 

Хэвшүүлэх-зорилтод тусгасан дээрх ойлголт, шалгуур үзүүлэлт бүрийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бүх шатны нэгж, албан тушаалтан бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, дадал, зуршил болгох,

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна