/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / АЛБА ХААГЧДАД ХУГАЦААНЫ ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАВ.

АЛБА ХААГЧДАД ХУГАЦААНЫ ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАВ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний их баяр наадам, Ардын хувьгалын болон Цангдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиласан алба хаагчдад цагдаагийн хугацааны цол болон шагнал гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
ХЗДХЯ-ны шагнал “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэгээр НХЖХТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Түвшинбаяр, Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ-ийн НХЖХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Баянжаргал, “Хүндэт жуух” бичгээр Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ-ийн Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Болормаа, “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр ХБТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Намхайбуд, Замын-Үүд сумын ЦХ-ийн дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Жаргал, ЦЕГ-ын “Хүндэт жуух” бичгээр жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч С.Дашдорж, Аж ахуйн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Нэргүй, Өргөн сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Сэргэлэн нар шагнагдлаа.
Хугацааны “цагдаагийн хошууч” цолоор Замын-Үүд сумын ЦХ-ийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Х.Хатанбаатар, ЦГ-ын эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Эхбаатар, ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Батцогт, ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Чулуунбат, “Ахлах дэслэгч” цолоор эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Болортунгалаг, цагдаагийн “дэслэгч” цолоор ЦГ-ын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч О.Ууганбаатар, Замын-Үүд сумын ЦХ-ийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлагч О.Төмөрхуяг нар, “Албаны төлөө” медалиар 23 алба хаагчид тус тус шагнагдлаа.
Арга хэмжээний үеэр шинээр цагдаагийн албанд орж ажиллаж байгаа 5 алба хаагчид тангараг өргөв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна