/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ЦОЛООР ШАГНАГДАВ"

"ЦОЛООР ШАГНАГДАВ"

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан тус газрын алба хаагчид Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-ын дарга, Цагдаагийн газрын даргын тушаалаар шагнагдлаа. 
Хууль зүй, дотоод хэргийн яамны “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Дашдорж, жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч М.Ганхөлөг, ЭСБ-ны эмч, цагдаагийн ахмад М.Анхилмаа, ЦЕГ-ын даргын тушаалаар ”ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ ЦОЛ”-оор хэсгийн байцаагч, цагдаагийн ахлагч Г.Оргилсайхан, ЭСБ-ны эмч Б.Мөнхтуул, Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахлах ахлагч С.Уртнасан, “ЦАГДААГИЙН АЛДАР ТЭМДЭГ”-ээр ЗЦТ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Н.Чулуунбат, “ХҮНДЭТ ЖУУХ”-аар ЗУТ-ийн дарга, цагдаагийн хошууч С.Тэгшжаргал, ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батцэвэр, харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Ганхуяг, Алтанширээ сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Мянган, Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн МБХ-ийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнгөнцэцэг, ЭСБ-ны эмч, цагдаагийн ахмад Ю.Жавзантуяа, жижүүрийн офицер, цагдаагийн ахмад Ц.Баясгалан, Цагдаагийн газрын даргын тушаалаар НХЖХТ-ийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Ихбаярт урьд хэрэглэж байсан цагдаагийн ахлах ахлагч цолыг, Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч М.Гангэрэлд урьд хэрэглэж байсан цагдаагийн ахлагч цолыг, ШУТ-ийн мэдээлэл хүлээн авагч цагдаагийн дэд ахлагч Г.Төмөрбаатар, НХЖХТ-ийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч У.Манхдахбаатар, Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Даваажав нарт хугацааны “ЦАГДААГИЙН АХЛАГЧ ЦОЛ” тус тус олгон гардуулж өглөө.

ШАГНАГДСАН АЛБА ХААГЧДАД БАЯР ХҮРГЭЖ АЖЛЫГ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Image may contain: 1 person, indoorImage may contain: 6 people, including Monhtuul Tuul, С. Уртнасан and Д.Д. Төгсөө, people smiling, people standing and outdoorImage may contain: 1 person, standing and outdoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна