/ / АЙРАГ, ДАЛАНЖАРГАЛАН СУМАНД АЖИЛЛАЛАА.

АЙРАГ, ДАЛАНЖАРГАЛАН СУМАНД АЖИЛЛАЛАА.

Аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/101 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” захирамжийн дагуу тус цагдаагийн газрын алба хаагчид Айраг, Даланжаргалан сумдын нутагт хууль бусаар өнгөт чулуу олборлож газрын хөрсийг их хэмжээгээр эвдэн сүйтгэж, малын бэлчээрийн хомсдолд оруулах үйлдлийг удаа дараа гарган нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагын олон удаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэдийн үйлдлийг газар дээр нь баримтжуулж таслан зогсоож, ашиглаж байсан техник хэрэгсэл, авто машин, түүсэн өнгөт чулуу зэргийг эд мөрийн баримтаар хураан авлаа.
Энэ удаагийн ажиллагаагаар 39 иргэн /11 авто машинтай/-д хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цаашид газрын хөрс, байгаль экологид хохирол учруулсан хэргийг даруй шалгаж шийдвэрлэн хатуу арга хэмжээ авч ажиллах зорилготой ажиллаж байна. 
Гар аргаар өнгөт чулуу түүж газрын хөрсийг эвдсэн хохиролын хэмжээг тогтоох, байгаль экологийн үнэлгээ хийх ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газар хийж гүйцэтгэж байна.

Image may contain: one or more people, people standing and outdoorImage may contain: one or more people, people standing, people walking, sky, outdoor and nature

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна