/ / СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Англи хэлтэй Дорноговь” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд тус цагдаагийн газрын алба хаагчдын хүүхдүүдийг хөгжүүлэх, эцэг эх, хүүхэд хоорондын харилцааг бэхжүүлэх, бага наснаасаа англи хэлийг сурах суурийг тавих зорилготой "Англи хэлтэй хүүхдүүд" хөтөлбөрийг хүүхдийн нас сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохирсон сэтгэл зүйн хичээлийн хамт 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 3 насны ангилалаар 5-10 насны нийт 18 хүүхдийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтын таатай орчинд, хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан хичээл, сургалтыг үйл ажиллагааг сонирхолтой, чөлөөтэй явуулсаны үр дүнд хүүхдүүд англи цагаан толгойн үсгүүдийг сурч, англи үгс цээжилж, англи цагаан толгойгоор чөлөөтэй унших чадвар эзэмшсэн. Мөн үндсэн сэтгэл хөдлөлүүд, мэдрэмж, сэтгэл зүйн байдлаа бусдад хэрхэн зөвөөр илэрхийлэх талаар анхан шатны ойлголттой боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна