/ / "НОГООН ГЭРЭЛ, ЦАГААН ШУГАМ-2023" ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"НОГООН ГЭРЭЛ, ЦАГААН ШУГАМ-2023" ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус цагдаагийн газраас уламжлал болгон зохион явуулдаг “Ногоон гэрэл, цагаан шугам-2023” тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1, 3, 5, 6 дугаар сургууль, Замын-Үүд сумын сумын Ерөнхий боловсролын 1,3 дугаар сургууль, Хатанбулаг, Өргөн сумын ерөнхий боловсролын нийт 8 сургуулийн 90 гаруй сурагч хүүхдүүд эцэг эх асран сурган хүмүүжүүлэг, багш нарын хамт оролцлоо.
 
Тэмцээн нь нийт гурван үе шаттай зохион байгуулган дүгнэж:
Тэргүүн байранд ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
Дэд байранд ерөнхий боловсролын 5 дугаар сургууль
Гутгаар байранд ерөнхий боловсролын 3 дугаар сургууль
тус тус шалгарлаа.
 
Харин тэмцээний тусгай байранд Замын-Үүд сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургууль шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт сурагч хүүхдүүддээ цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна