/ / Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа

Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа

Тус цагдаагийн газраас Сайншанд суманд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах байдлаар хамтран ажиллахаар боллоо.
1. Аж ахуй нэгж байгууллагын мэдээ мэдээллийн самбарт ГХУС мэдээ мэдээлэл анхааруулга зөвлөмжийг байршуулах
2. Баяр наадмын үеэр хэв журам сахиулах, гэмт хэрэг зөрчлийн талаар дуудлага мэдээллийг шуурхай хүргэх
3. ГХЗУС тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриаллаа.
Мөн оролцогчдод орон нутагт үйлдэгдээд байгаа гэмт хэрэг, зөрчлийн товч мэдээллийг хүргэж баяр наадмын үед анхаарах асуудлын талаар зөвлөмж өглөө. Дээрх уулзалтад аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Нандин-Эрдэнэ оролцож мэдээлэл өглөө. Та бүхний ажилд амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна