/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН "ДАРТС"-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН "ДАРТС"-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан 2023 оны “Соён гэгээрүүлэх, албаны сургалтын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, “Гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчилгүй хамт олон болохын төлөө болзолт уралдаан”-ы хүрээнд алба хаагчдыг биеийн тамир, спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн нэрэмжит 2023 оны “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Тэмцээнд нийт 11 багийн 54 алба хаагч өрсөлдөж, ганцаарчилсан төрөлд “Тэргүүн” байранд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Г.Отгонбаатар, “Дэд” байранд ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Ч.Ууганбаяр, “Гутгаар” байранд Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батцэвэр, холимог хосын төрөлд “Тэргүүн” байранд цагдаагийн дэд хурандаа Б.Даваахүү ахлагчтай Удирдлагын баг, “Дэд” байранд дэд хурандаа У.Намхайбуд ахлагчтай Мөрдөн байцаах тасаг, “Гутгаар” байранд цагдаагийн хошууч Б.Мөнхбат ахлагчтай Захиргааны удирдлагын тасгийн баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр тус тус урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна