/ / УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА.

УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА.

Тус цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас байгууллагын үнэт зүйл, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах зорилгоор ахмад ажилтны мэдлэг, туршлагыг бүтээлчээр ашиглах, өвлүүлэх ажлын хүрээнд мөрдөн байцаах тасагт ажиллаж байгаад цэргийн байнгийн тэтгэвэрт гарсан тасгийн дарга, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Ш.Батмөнх, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн бэлтгэл хошууч Г.Ган-Од, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн бэлтгэл хошууч Ц.Уланбаяр нарыг цагдаагийн газарт хүлээн авч уулзалт ярилцлагыг зохион байгуулан ажиллалаа. Уулзалтаар тус цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний ололт амжилтын талаар танилцуулж ахмад ажилтнуудынхаа үнэтэй сургаалийг сонсон, залуу мөрдөгч нарт харилцан ярилцан санал солилцон ажиллалаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн бэлтгэл хошууч Г.Ган-Одод тасгийн хамт олноос дурсгалын зүйлс гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна