/ / “АМАР АМГАЛАН САЙНШАНД” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

“АМАР АМГАЛАН САЙНШАНД” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар камерын нэгдсэн төвийг байгуулсан. Камерын хяналтын төвд дүүргийн 1-3 дугаар хороог бүрэн камерын хяналтад оруулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажилласнаар гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил 70 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Тус цагдаагийн газраас олон улсын “Al Software” буюу хиймэл оюун ухааны программ хангамжийн ухаалаг теле хяналтын системийг хэрэгжүүлсэн сайн туршлагыг үндэслэн сумын нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан камерын хяналтын ерөнхий зураглал, зардлын тооцооллыг ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албанаас гаргуулахад 603.775.645 төгрөгийн тооцоо гарсныг Аймгийн засаг дарга, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сайншанд сумын засаг дарга нарт танилцуулан шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлүүлэн ажиллаж байна.
Дорноговь аймгийн хүн ам ихээр төвлөрдөг Сайншанд суманд “Амар амгалан Сайншанд” төслийг хэрэгжүүлснээр олон улсын жишигт нийцсэн “Ногоон бүс” бүхий аймаг болж Сайншанд суманд оршин суух иргэдийн соёл, эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдэж, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурч, гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх, хулгайлах гэмт хэрэг тодорхой хувиар буурах эерэг үр дүнгүүд гарах юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна