/ / "МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН" УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН" УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын газартай хамтран “МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” мэргэжил сонголт аяны хүрээнд тус аймгийн сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагч нарт цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.
Арга хэмжээний үеэр “ЦАГДААГИЙН АЖИЛ-ЭРХ ЗҮЙ” нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, эрх зүйн болон зохион байгуулалт, технологи, арга зүйн өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэн ажилдаг талаар танилцуулан харилцан ярилцлагын хүрээнд зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна