/ / АХМАД АЖИЛЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЛАА.

АХМАД АЖИЛЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЛАА.

Тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас ахмадын зөвлөлтэй хамтран байгууллагын үнэт зүйл, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах зорилгоор ахмад ажилтны мэдлэг, туршлагыг бүтээлчээр ашиглах, өвлүүлэх ажлын хүрээнд тус тасагт ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, ажиллаж байсан ахмад ажилчдыг хүндэтгэн хүлээн авч уулзалт ярилцлага зохион байгуулав.
Уулзалтыг сумдын хэсгийн төлөөлөгч нартай цахим программ ашиглаж явуулсан бөгөөд уулзалтад цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл хурандаа Х.Батдэлгэр, цагдаагийн бэлтгэл ахмад Б.Шишкин, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Ш.Бат-Эрдэнэ, цагдаагийн бэлтгэл хошууч У.Сумьяанамжил, цагдаагийн бэлтгэл ахмад С.Алтанбагана, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Э.Ганзориг, эдийн засгийн ахлах төлөөлөгч, ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн бэлтгэл хошууч С.Тэгшжаргал нар хүрэлцэн ирж залуу алба хаагч нартаа үнэтэй сургаалыг өгч, ажлын туршлага алдаа дутагдалын талаар залуу эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нартай харилцан ярилцаж, санал солилцон зөвөлгөө өгч ажиллав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна