/ / ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССООС ТУС ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССООС ТУС ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Тус аймагт Монгол Улсын хүний эрхийн комиссын гишүүн С.Дондов, Я.Цэлмэн, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч З.Өнөржаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байна.
Гишүүд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18:00 цагаас 20:00 цагийн хооронд тус цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчид болон прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчидтай “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл”-ийн талаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна