/ / ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн  одонт Цагдаагийн албаны туг, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, “Цагдаагийн тангараг” давтах ёслолын арга хэмжээ 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын төв талбайд зохион байгуулагдлаа.

Ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Бригадын генерал А.Дулаанжаргал, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Нандин-Эрдэнэ, Дорноговь аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батзориг, Цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн хошууч С.Тэгшжаргал, аймгийн цэргийн штабын дарга, дэд хурандаа С.Баярмагнай, Зэвсэгт хүчний 0336 дугаар ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Э.Энхтүвшин  болон Дорноговь аймгийн цэргийн хүрээний алба хаагчид, цагдаагийн газрын ахмад ажилтнуудын төлөөлөл тус тус оролцлоо.

Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэт тэмдгээр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал болон Дорноговь аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа С.Баярмагнай нарыг тус тус шагнав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна