/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙН ДУНД “ВОЛЕЙБОЛ”-ЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙН ДУНД “ВОЛЕЙБОЛ”-ЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус цагдаагийн газрын биеийн тамир спортын хамтлагаас 2023 онд алба хаагчдын оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Олон улсын гэр бүлийн өдрийн тохиолдуулан Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн нэрэмжит "Волейбол"-ын тэмцээнийг алба хаагчид болон тэдний гэр бүлүүдийн дунд зохион байгуулан ажиллалаа.

Тэмцээнд цагдаагийн газрын алба хаагчид болон ар гэрүүдийг  багт хуваан нийт 9 багийн 72 тамирчин авхаалж самбаа хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс

- 1 дүгээр байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлагч нар

- 2 дугаар байранд Мөрдөн байцаах тасаг

- 3 дугаар байранд Ахмадын баг тамирчид тус тус шалгарч шилжин явах цом, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Алба хаагчдад цаашдын спорт уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна