/ / "ХҮҮХЭД БҮР ЖАРГАЛТАЙ БАЙГ" ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР”

"ХҮҮХЭД БҮР ЖАРГАЛТАЙ БАЙГ" ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР”

Тус цагдаагийн газраас Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Бид нэг гэр бүл” арга хэмжээг зохион байгуулав.

Арга хэмжээний хүрээнд цагдаагийн газрын алба хаагчдыг багт хуваан баярын ширээний тэмцээнийг зохион байгуулан шилдэг ширээг шалгарууллаа.

Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас цахим орчинд “Миний гэр бүл миний нүдээр” гар зургийн уралдаан, “Миний гэр бүлд тохиолдсон хөгжилтэй дурсамжаас” сэдэвт комметийн уралдааны эздийг шалгуурлан шагналыг гардуулан бүтээлүүдийг алба хаагч болон ар гэрт танилцуулав.

Мөн хүүхэд багачуудын дунд дартс, сагсан бөмбөг шидэлтийн тэмцээнүүдийг тус тус зохион байгуулан ажиллалаа. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна