/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН “ХӨЛБӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН “ХӨЛБӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус газрын соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллагын 102, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн бэлтгэлжилтийг хангах зорилгоор Цагдаагийн газрын “Хөлбөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тэмцээнд хэлтэс, тасгийн нийт 10 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөс тэргүүн байранд Мөрдөн байцаах тасаг, дэд байранд Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтэс, гутгаар байранд Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын баг тамирчид шалгарлаа.
Баг тамирчдадаа цаашдын спортын уралдаан тэмцээнд өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна