/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / АНЗААР АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНЗААР АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газраас, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран мансуурах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, залуучуудыг холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр “Анзаар” арга хэмжээ 2023 онд зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн алба хаагчидтай хамтран тус аймгийн төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий анги байгууллага болон төрийн бус байгууллага, аймгийн нэгдсэн эмнэлэг, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1,2,3,5,6 дугаар сургуулийн багш, эцэг сурган хүмүүжүүлэгч нарт сургалт мэдээллийг зохион байгуулан ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна