/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗҮҮН БҮСИЙН "ВОЛЕЙБОЛ"-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗҮҮН БҮСИЙН "ВОЛЕЙБОЛ"-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 2023 оны аварга шалгаруулах Санхүү аж ахуйн албаны нэрэмжит "ВОЛЕЙБОЛ"-ын зүүн бүсийн тэмцээн тус аймагт амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
 
Тэмцээнд Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгуудын цагдаагийн газар хэлтсийн эрэгтэй баг тамирчид авхаалж самбаа хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс
Тэргүүн байранд Дорнод аймгийн цагдаагийн газрын баг тамирчид 
Дэд байранд Дорноговь аймгийн цагдаагийн газрын баг тамирчид 
Гутгаар байранд Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын баг тамирчид 
Амжилт гарган бусдыгаа тэргүүллээ.
 
Тэмцээний шилдэг довтлогчоор Дорнод аймгийн цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Б.Ядамжав.
Тэмцээний шилдэг холбон тоглогчоор Хэнтий аймгийн цагдаагийн газрын Бор өндөр сумын цагдаагийн хэлтсийн дэд дарга, цагдаагийн хошууч Ц.Эрдэнэбат нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон баг, тамирчдадаа спортын өндөр амжилт хүсэн баяр хүргэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна