“ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭСЭГ” байгуулагдаж алба хаагчид цагдаагийн тангараг өргөлөө.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Тахарын албыг татан буулгаж, Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар алба хаагчдыг чөлөөлж, Цагдаагийн байгууллагын мэдэлд шилжүүлсэн.
ЦЕГ-ын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар томилогдсон тус Цагдаагийн газрын Шүүх, Шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн хамгаалалтын цагдаа нараар цагдаагийн тангараг өргүүллээ.
Тангараг өргөх ёслолын ажиллагаа 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11.40 цагт тус газрын жагсаалын талбайд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний үеэр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав алба хаагчдад ажлын амжилт хүслээ.