/ / АЛБАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ ҮРЭГДСЭН АЛБА ХААГЧДЫГ ЭРГЭН ДУРСАЖ МӨНХЖҮҮЛЭХ “БИД МАРТАХГҮЙ” ӨДӨРЛӨГ

АЛБАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ ҮРЭГДСЭН АЛБА ХААГЧДЫГ ЭРГЭН ДУРСАЖ МӨНХЖҮҮЛЭХ “БИД МАРТАХГҮЙ” ӨДӨРЛӨГ

 Тус цагдаагийн газраас албан үүрэг гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдыг эргэн дурсаж мөнхжүүлэх “Бид мартахгүй” өдөрлөг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт ажиллаж албан үүргээ гүйцэтгэж, иргэдийн амь насыг хамгаалж яваад 1981 онд гэмт этгээдийн гарт амиа алдсан мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Сүхбаатар агсны төрсөн дүү С.Сарантуяа, С.Энхтуяа, 1950 онд мөн бусдын гарт амиа алдсан хэсгийн төлөөлөгч А.Жамьяансүрэн агсны зээ охин А.Ариунцэцэг, зээ хүү Б.Ариунбаатар нар, мөн тус цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл хурандаа Э.Эрдэнэбаатар, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Сүхбаатартай нэгэн үе хамтран ажиллаж байсан бэлтгэл дэд хурандаа Ш.Батмөнх, ахмад ажилтан Д.Цэнд нар урилгаар ирж оролцсон.
Өдөрлөгийн дараа урилгаар ирсэн төрөл садны хүмүүстэй Цагдаагийн газарт болон аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн өргөөнд цагдаагийн алба хаагч нартай дурсгалын зураг авахуулан, Данзанравжаа хутагтын музей, Хамарын хийд, Ханбаянзүрх хайрханаар аялуулан хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна