/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Алба хаагч, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав.

Алба хаагч, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав.

Алба хаагч, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан

 сэргийлэх үзлэгт хамруулав.

 

“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд тус цагдаагийн газраас аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй гэрээ байгуулан алба хаагч, ажилтнууд болон олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах ажлыг 2017 оны 05  дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

Урьдчилсан сэргийлэх үзлэгээр алба хаагчид ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотойгоор удаан хугацаагаар хоолгүй явах, буруу хооллох, хүйтэн нөхцөлд ажиллах зэрэг шалтгаанаар цөсний хана зузаарах, өтгөрөх, нойр булчирхайн өрөвсөл, бөөр, нуруу өвдөх зэрэг өвчин ихэнх алба хаагчдад оношлогдсон.

Иймд алба хаагч, ажилтнууд та бүхийг зөв хооллох, хорт муу зуршлаас татгалзаж, эрүүл мэндээ хамгаалж урьдчилан сэргийлж хэвшихийг уриалж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна