/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал /

 “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны нээлтийн үйл ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 40 минутаас 12 цаг 40 минутын хооронд Улаанбаатараас Замын-Үүд орох чиглэлийн улсын чанартай автозамын Дорноговь аймгийн төв рүү ордог угталтын цагаан хаалганы зогсоолын талбайд зохион байгуулан явуулсан. Арга хэмжээнд цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар,Автотээврийн үндэсний төвийн дарга Хүдэрболд, Дорноговь АЗЗА ТӨХК-ны захирал А.Баттогтох, Сайншандаас Замын-Үүд чиглэлт таксины үйлчилгээ эрхэлдэг Шанд-жолоо нөхөрлөлийн ажилтан, жолооч нар, тус тасгийн бие бүрэлдэхүүн, орон нутгийн MNT, DSB телевизүүд, Өнөөгийн Дорноговь сонины газрын хэвлэлийн төлөөлөгч нар оролцов. Аяны нээлтийн үйл ажиллагааны хүрээнд иргэдэд тараах материалыг 500 ширхэгийг Замын цагдаагийн албанаас ирүүлсэн загварын дагуу хэвлүүлэн Шанд-жолоо компаний жолооч нар болон уг замаар зорчиж яваа иргэдэд тарааж автомашинд нь наалгасан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна