/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Гэмт хэргээс урьдчилан ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 3 дугаар хуралдаан

Гэмт хэргээс урьдчилан ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 3 дугаар хуралдаан

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 3 дугаар хуралдаан 2017 оны 06 дугаар 16-ны өдөр хуралдсан. Салба зөвлөлийн хуралдаанаар тус аймаг үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүү хэв журмын нөхцөл байдлын 2017 оны эхний 5 сарын байдлаар Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулсан.  Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Батбаяр “Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийсэн. Тус цагдаагийн газраас зам тээврийн осол, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх саналыг тавьсанаар зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Мөн  “Хамарын хийд”-д олон нийтийн цагдааг ажиллах нөхцөл, боломжийг хангаж ажиллуулах талаар Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр  санал тавьж шийдвэрлэсэн.   

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна