/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, хамтран ажиллах гэрээ байгуулав.

Хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, хамтран ажиллах гэрээ байгуулав.

Хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, хамтран ажиллах гэрээ байгуулав.
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, тус аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Батцоож нар хамтран ажиллах гэрээнд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.
Гэрээг байгуулснаар цагдаагийн газрын алба хаагчид, иргэдэд эрүүл мэнд анхны тусламжийн мэдлэг дадлага олгох, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг зохион байгуулах, гэмт хэрэгт өртөж хохирсон, баривчлагдсан иргэдэд эд материалын болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд залуучуудыг нийгэмд тустай ажил арга хэмжээнд идэвхтэй оролцуулах зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тусгаад байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна